Хичээл
Dateline: 2011-05-15
zovlogoo

Гэрийн багшаар хүүхдэдээ хичээл заалгаж байгаа
эцэг эхчүүд юунд анхаарах вэ?
Сэдэвт сурган хүмүүжүүлэх хичээл
    Хамгийн түрүүнд та анхныхаа уулзалтан дээр багшийн хэл ярианы соёлд анхаарал хандуулаарай. Таны хүүхэдтэй ажиллах багш сул үг хэрэглэдэггүй, үгийн баялаг сайтай байх шаардлагатай. Багш хүн танд товч бөгөөд тодорхой ойлголт өгөх чадвартай байх ёстой. Тоо бодож уншуулж сургахаас гадна ой тогтоолт анхаарал, логик сэтгэхүй, хэл яриа хөгжүүлэх гэх мэт. Мөн таны хүслийг сонирхож асууж байвал сайн. Та санаа зоволгүйгээр сайн асууж ярилцах хэрэгтэй. Та эхний 1-2 хичээл дээр хамт байхыг санал болгоорой. Тэгэхдээ шалгаж буй байдлаар бус нөхөрсөг хандахыг хичээгээрэй. Хичээлийн явцад багш хүүхдийн ерөнхий хөгжлийн талаар ярилцан хамтран ажиллах төлөвлөгөө гарга. Гэхдээ амжилт гаргах гэж багшийг яаруулж шавдуулахгүй байх хэрэгтэй. Хичээлийн явцын талаар хүүхдээсээ сонирхож байгаарай. Тэгэхдээ шалгалт авч буй байдлаар биш үнэн сэтгэлээсээ сонирхон хандаж хүүхдийнхээ бага ч болов амжилтыг урамшуулж байгаарай.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд





:-)
 
xaax